2019-11-29

ЯПОН: Хамгийн өндөр насалсан Ерөнхий сайд байсан ч, 101 насандаа таалал төгслөө

Япон улсын Ерөнхий сайд асан Ясүхиро Накасонэ баасан гарагийн өглөө 101 насандаа таалал төгсжээ.

Японы 71 дэх Ерөнхий сайд Я.Накасонэ 1982 оны 11 дүгээр сараас 1987 оны 11 дүгээр сар хүртэл Ерөнхий сайдын албыг хашсан байна. Тэрбээр 2018 оны тавдугаар сарын 27-нд 100 нас хүрсэн бөгөөд хамгийн өндөр насыг зооглосон Японы Ерөнхий сайд болжээ.

Японы батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, Үндсэн хуулийг хянан засварлахад хувь нэмрээ оруулсан тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейгантай ойр дотно харилцаатай байжээ. 1918 онд Гүнма мужийн Такасаки хотод төрсөн Я.Накасонэ 29 настайдаа улс төрийн замналаа эхлүүлсэн байна.