Австралийн Нью Саут Уэльс мужид өнгөрөгч баасангаригаас зорчигчид зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеэрээ татсан тамхиныхаа ишийг машиныхаа цонхоорхаясан тохиолдолд 1320 австрали доллараар торгох жураммөрдөгдөж эхэллээ.
Мөн тун удахгүй Австрали даяар зам тээврийн хөдөлгөөндоролцох үеэрээ татсан тамхиныхааишийг машиныхаа цонхоор хаясан тохиолдолд жолоочид11000 австрали долларын торгууль ногдуулах хуульүйлчилж эхлэх аж.
Хуурай, халуун цаг ууртай Австрали улсад сүүлийнжилүүдэд их хэмжээний хохирол дагуулсан, хил дамнасангал түймэр олноор гарах болсон билээ. Судлаачдын олжилрүүлснээр гал түймрийн шалтгааны тодорхой хувь ньиргэд татсан тамхины ишээ ил задгай хаядгаас болж гардагбайна. Тиймээс тус улсын хууль тогтоогчид гал түймрийнаюул, түүнээс шалтгаалсан хохирлын хэмжээг бууруулахзорилгоор энэхүү өндөр торгуулийн арга хэмжээг санаачланболовсруулжээ.
Хуулийн төсөлд тусгагдсанаар машиныхаа цонхоортамхины иш хаясан жолоочийг 11000 доллараар торгоно. Хэрэв түүний хаясан тамхины иш гал түймэр үүсэхшалтгаан болсон тохиолдолд их хэмжээний мөнгөн торгуульногдуулан, хуулийн өндөр хариуцлага хүлээлгэж хорихялаар шийтгэх аж. Энэ талаар Австралийн Засгийн газрынхэвлэлийн албаны төлөөлөгч Брайан Макдоно “Иргэдийнзан үйлээс шууд хамааралтай энэхүү зохимжгүй үйлдэл ньзөвхөн гал түймэр гаргах, их хэмжээний хохирол дагуулахаюул учруулаад зогсохгүй гал сөнөөгчдийн амь насандэрсдэл учруулж буй. Тиймээс иргэд дараагийн удаамашиныхаа цонхоор тамхины ишээ хаяхдаа хийх гэж байгааүйлдэл, түүнээс гарах сөрөг үр дагаврыг нухацтай бодож, түүнд оногдох шийтгэлийн талаар сайтар эргэцүүлж бодногэж найдаж байгаа учир хууль тогтоогчид энэхүү хуулийнтөслийг боловсрууллаа” гэсэн байна.
Уг арга хэмжээ нь тус улсын эрх баригчдын хувьд энэтөрлийн үйлдэлд өндөр хариуцлага тооцдог болох тухайанхны хууль юм. Австралийн Засгийн газрын хэвлэлийналбаны мэдээлснээр 2019 онд зөвхөн тус улсынНью Саут Уэльс мужид гэхэд машиныхаа цонхоор тамхиныиш хаясан 200 гаруй тохиолдлыг илрүүлж, хариуцлагахүлээлгэж байжээ.
Австрали улсад өнгөрөгч есдүгээр сараас эхлэн улс даяаргал түймрийн аюул нүүрлэж нийт 60700 хавтай дөрвөлжинкилометр газар нутаг шатаж, 25 хүн амь насаа алдан, тэрбуморчим ан амьтан үхэж үрэгдсэн гэх тооцоо бий. Сиднейн ихсургуулийн тооцоолсноор үхэж үрэгдсэн ан амьтдын 800 саяорчим нь Нью Саут Уэльс мужид гарсан түймрийн уршгаарүгүй болжээ.