2019-07-03

Huawei нь бизнес, инженерийн мэргэжлээр суралцагчдын орохыг хүсч буй компаниар шалгарлаа.

Huawei компани нь бизнес, инженерийн чиглэлээр суралцагчдын хувьд хамгийн их ажиллахыг хүсэж буй компаниудын жагсаалтыг тэргүүлжээ .Энэхүү судалгааг  Хятад улсын 110 гаруй их дээд сургуулийн 50,000 гаруй оюутнуудын хариултад  үндэслэн гаргасан байна.

Huawei нь хоёр дахь жилдээ инженерийн чиглэлээр суралцаж байсан оюутнуудын дунд номер нэг  сонголт болоод байгаа  бөгөөд түүний дараагаар Alibaba, Tencent нар нь бизнесийн оюутнуудын дунд хамгийн их ажиллахыг хүсч байгаа компаниар тодорчээ .

Ихэнх Хятад оюутнуудын илүүд үздэг цахим худалдааны хувьд хамгийн их хувийг буюу (21.4 хувь) эзэлсэн бол харилцаа холбооны сүлжээ (16.1 хувь), санхүүгийн үйлчилгээ (13.4 хувь), програм хангамж, компьютерийн үйлчилгээ, мультимедиа хөгжил, дижитал цэнгээн (13.4 хувь) тус тус эзэлсэн байна.

Оюутнуудын ажлын сонголт дахь өөр нэг хандлага нь орон нутгийн Хятадын компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн явдал нь Huawei, Tencent, Xiaomi, Alibaba, Baidu зэрэг технологийн аваргуудад ажиллах том давуу тал болж байна .

Хятад улсын төгсөгчдийн хувьд  энэ жил дунджаар 8,690 юань буюу 1,267 ам.доллар олох төлөвтэй байгаа нь 2018 оныхтой харьцуулахад 7.8 хувиар өссөн байна.

TAGS: