“Miss Universe” тэмцээний финал явагдаж, ялагчаар Өмнөд Африкийн мисс шалгарлаа. Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын оролцогч Зозибини Тунзи нь усны хувцастай алхаа болон үдшийн даашинзтай гараа, нийгмийн тулгамдаад буй асуудлуудад маш чамбай хариулт өгсөн зэргээрээ ялгарч, ялагч болсон байна.
https://www.facebook.com/MissUniverse/videos/1276965265828036/
Энэ жил 26 настай Тунзи нь “Таныг яагаад түрүүлүүлэх нь зөв сонголт вэ” гэсэн асуултанд хариулахдаа “Миний өсч торнисон ертөнцөд арьсны минь өнгө, үсний маань төрлөөс шалтгаалан гоо үзэсгэлэнтэйд тооцогддоггүй байсаар ирсэн.
Өнөөдөр түүнийг зогсоох цаг нь болсон гэж бодож байна. Хүүхдүүд намайг, нүүрийг минь харангаа өөрсдийнхөө дүр төрх, тусгалыг олж харж чаддаг байвал хичнээн сайхан” гэж хариулснаар шүүгч нарт өндөр сэтгэгдөл төрүүлжээ.
“Miss Universe” тэмцээний 2 дугаар байранд Мексикийн мисс, 3 дугаар байранд Пуэрто-Рикогийн мисс шалгарсан байна. Энэ жилийн тэмцээн нь АНУ-ын Жеоржия муж улсын Атланта хотод зохион байгуулагдаж, дэлхийн 90 гоо бүсгүй өрсөлдсөн бөгөөд манай улсаас үндэсний оролцогч Б.Гүнзаяа оролцлоо.