Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд амны хаалтыг зайлшгүй зүүх шаардлагатай болоод байна.
Харин амны хаалтыг хэрхэн зөв сонгох талаар Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө. Амны хаалтыг зөв зүүж сурснаар та өөрийгөө болон гэр бүлийнхнээ элдэв халдварт өвчнөөс хамгаалж чадна.
Мөн амны хаалтыг зөв хэрэглэж сурах, хэвших нь таны эрүүл мэнддээ оруулж буй том хөрөнгө оруулалт гэдгийг анхаараарай.