АМТАТ ЖОР: Бяслагтай шарсан тахиа хэрхэн хийх вэ?

Byaslagtai-sharsan-tahia-02
Бяслагтай шарсан тахиа хэрхэн хийх вэ?

Өнөөдрийн хоолны цэсэд солонгоос хэлээр “ buldak” гэж нэрлэдэг халуун ногоотой, бяслагтай тахиаг хэрхэн бэлтгэх жороос хүргэж байна. 

Халуун ногоотой хоолонд дуртай бүсгүйчүүд оройн хоолондоо сонгон бэлтгээрэй. Buldak нь халуун ногоотой, маш зөөлөн, шүүслэг байдаг учир танд таалагдах болно.

ОРЦ:

  • Тахианы мах-1 кг
  • Халуун чинжүү – тал аяга
  • Гүчүжан – 2-3 халбага
  • Ургамлын тос – 3 халбага
  • Хар перц – тал халбага
  • Давс
  • Зөгийн бал – 1 халбага
  • Сармис – 6 хумс
  • Татсан цагаан гаа -2 халбага
  • Жижиглэж үрсэн бяслаг-300гр
  • Ногоон сонгино

Бүх орцоор нэгтгэж, хутгана. Бага зэрэг амрааж, махандаа гүйцэд амт оруулаарай. Үүний дараа амталсан махаа шарах шүүгээний тавцанд хийж, 80 хэмд 20 минут жигнэнэ.

Дараа нь махаа гаргаж, дээр нь үрсэн бяслагаа цацаж, жигд тараана. Үүнийгээ 180 хэмд ахин 10 минут жигнэснээр таны амтат хоол бэлэн болох аж. Хоолоо гаргаж, дээр нь жижиглэж татсан ногоон сонгиноо тарааж цацаарай.