2021-03-21

АМТАТ ЖОР: Тахианы махан алаг хуурга бэлтгээрэй

amtat-jor
Тахианы махан алаг хуурга бэлтгээрэй

Урин дулаан цаг хаяанд ирж, амралт чөлөөт цаг аа агаар салхинд өнгөрүүлэх хүмүүс нэмэгдэж байна. Иймээс салхинд гарахдаа амтат хоол бэлтгээд гарааарай. 

ОРЦ:

  • Тахианы мах
  • Сонгино
  • Сармис
  • грилл амтлагч
  • Кетчуп
  • Соу соус
  • Төмс
  • Лууван
  • Олив тос
  • давс

ХИЙХ АРГА:

-Тахианы мах аа сайтар гэсгээгээд сонгино, сармис, соу соус, грилл амтлагч 2 амны халбага, кетчуп, давсын хамт хийгээд, сайтар хутган 40 минут амраана.

-Амталсан мах аа хайруулын тавганд оливын тос хийгээд хоёр талыг нь эргүүлж тойруулж шарна. /ус хийхгүй/

-Шарах шүүгээг 180 градуст дээр доороос нь халааж байгаад төмс луувангаа сайтар болтол шарна. Давс цацаад болох үед бусад нарийн ногоонуудаа хийнэ.

-Хамгийн сүүлд нь сармисаа бяцлаад хийж хутгаад, амталж шарсан тахиагаа хамтад нь хийж шарах шүүгээндээ 15-20 минут шарна.