АМТАТ ЖОР: Тахианы махыг хамгийн амттай шарах арга

     Тахианы махаар хийх хоолны жор маш олон бий. Уг мах нь хамгийн түргэн болцтой бөгөөд амталгааг сайтар авдаг. Гэрийн эзэгтэй нарт аа зориулаад тахианы махыг түргэн хугацаанд, хамгийн амттай аргаар шарах жороос хүргэж байна. 

ОРЦ: (2 хүний порц)

  • Гуяны шулсан мах
  • Ургамлын тос
  • Давс
  • перц

Хийх заавар

1. Тахианы махаа өрөөний температурт сайтар гэсгээнэ. Дутуу гэсгээвэл түүхийрэх учир сайтар гэсгээх нь маш чухал шүү.
2. Савтай хүйтэн усанд шорвогдуу болтол нь давс хийж байгаад, тахианы махаа угаана.
3. Усыг нь сайтар шувтарч, цэвэрхэн алчуураар арчиж хатаагаад, махнаасаа илүүдэж цухуйсан арьс, өөх байвал хэрчиж авна. Цагаан шөрмөснүүдийг нь тасалж авна.
4. Хайруулын тавгандаа тосоо халаангаа, махныхаа хоёр талыг давс перцээр жигдхэн амтална.
5. Тахианы махаа арьстай талыг нь доош харуулан, сайтар тэнийлгэн хайруулын тавгандаа хийж, алтлаг өнгөтэй болтол нь шараад, эргүүлж нөгөө талыг нь шарна.
6. Махны арьсгүй талынх нь өнгө нь цагаан болонгуут буцааж эргүүлээд, арьстай талаар нь маш зөөлөн гал дээр 10-15 минут аль болох хөдөлгөлгүйгээр шарна.
7. Хамгийн зузаан махтай хэсгийг нь чигчлүүр гэх мэтээр хатгаж үзээд, тунгалаг шүүс гарч байвал болсон гэсэн үг бөгөөд, эргүүлж арьсгүй талаа бага зэрэг шараад бэлэн.