2020-02-29

Гэдэс цэвэрлэх цай

Гэдэс дотор бол ялгадас болон боловсруулагдсан хоол хүнсийг хоослох, хадгалах үйл явцад тусалдаг чухал эрхтэн. Гэдэс дотрыг цэвэрлэж, доторх бүх хортой, муу элементүүдийг гадагшлуулах жорыг та бүхэнд хүргэж байна. Цагаан гаа Цагаан гаа нь амттай, эрүүл бас чухал орц бөгөөд урт хугацааны туршид өвчин зовлонг эмчлэхэд хэрэглэсээр ирсэн. Тухайлбал ханиад томуу, дотор муухайрах, үе мөчний өвчин, толгойн өвчин болон цусны даралт гэх мэт. Нимбэг Уг исгэлэн жимс витамин C амин дэм болон антоксидантаар баялаг. Нимбэг хоол боловсруулалтад маш сайн тус болдог. Алим Алимнаас эрүүл мэндэд маш их хэрэгтэй ширхэглэгүүдийг олж авч болно, эдгээр нь хоол боловсруулалтад эерэг нөлөө үзүүлдэг. Ширхэглэг нь хоолыг шингэхээд сайнаар нөлөөлөхөөс гадна эрдэс бодис болон шим тэжээлийг биед шингээж, гэдэс дотрыг өтгөн ялгадсаас цэвэрлэнэ. Гэдэс дотрыг цэвэрлэх жор Орц, найрлага: ½ аяга цэвэршүүлсэн халуун ус ½ аяга органик, цэвэр алимны шүүс 2 хоолны халбага шахсан шинэхэн нимбэгийн шүүс 1 цайны халбага органик цагаан гааны шүүс ½ цайны халбага далайн давс Бэлтгэх заавар: Бүх орцуудыг саванд хийж, хооронд нь сайтар холино. Өглөөний цайгаа уухаас өмнө, том хэмжээтэй стаканаар ууна. Оройн хоолны өмнө болон дараа тус бүр нэг стаканыг ууна. 18:00-19:00 цагаас хойш 2 стаканыг дахин ууна. Танд эрүүл энхийг хүсье!

TAGS: