Гэртээ хүүхдэд ЭЭЛТЭЙ орчин бүрдүүлье !

huuhded-eeltei-orchin
Гэрийн орчныг хүүхдэд ЭЭЛТЭЙ болгоцгооё!

Эрхэм аав, ээж та гэрийнхээ аюулгүй орчныг үнэлээд ХҮҮХДЭД аюултай байа гэж үзвэл дараах зөвлөмжийн дагуу аюулгүй байдлаа хангаарай.

Цахилгааны утас ил гарсан байвал яаралтай цахилгааны туузаар ороох улмаар мэргэжлийн цахилгаанчин дуудаж, шалгуулж янзлуулах

Зуух яндангийн бүрэн бүтэн байдлыг анхаарах, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, галалгаа хийхдээ ОБЕГ болон мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөгөөг дагах

Гэрийнхээ гадна гал унтраах зүйлс /элс/-ийг өөрсдийн боломжиндоо тулгуурлан нөөцлах

Халуун тогоо, халаагуур, индүү, ус буцалгагч зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах

Чүдэнз, асаагуур зэрэг гал гаргах, амархан шатах зүйлсийг хүүхдээс хол байлгах

~Гэрийн орчныг хүүхдэд ЭЭЛТЭЙ болгоцгооё!~

Хэрэглээний ус хадгалдаг савыг хүүхэд, хүрэхгүй газар байрлуулах, байнга таглах

Хутга, хайч зэрэг хурц үзүүртэй зүйл мөн хүүхэд залгих эрсдэлтэй товч, ,зоосон мөнгө, эвлүүлдэг тоглоом зэргийг хүүхдээс хол байлгах

Ахуйн хий, газ, цавуу зэргийг гэртээ ил хадгалахгүй байх

Гэртээ байгаа эм, тариаг зориулалтын саванд хийх хүүхэд хүрэхгүй газар байрлуулах. Хугацаа нь дууссан бичиг нь арилсан эм, тариаг хаях

Гэр ахуйн ариутгал цэвэрлэгээний бодисыг цоожтой шүүгээнд хийх, хүүхэд хүрэхгүй газар байлгах

Байшингийг /гэр/ шат, цонх, тагт зэрэгт хамгаалалт хийх, бүрэн бүтэн байдлыг шалгах, ялангуяа вакум цонх, тагтны хаалганы бариулыг тайлж авах эсвэл заавал түгжээрэй