2020-02-19

Орой болгон унтахаасаа өмнө бүх хүнийг уучилж, зүрх сэтгэлээ цэвэрлэж унтаарай

СЭТГЭЛЭЭ НЭЭХҮЙ
Орой болгон унтахаасаа өмнө бүх хүнийг уучилж, зүрх сэтгэлээ цэвэрлэж унтаарай. Гомдолтой зүрх амарч, маргаашийг эрч хүчтэй эхлүүлж чадахгүй шүү…
Оргилд гармаар байвал намаг туулах тэвчээртэй бай. Оргил бүхэнд намаг туулж байж л хүрдэг жамтай…

Чиний байр суурь дээшлэхэд чиний нөхөд чамайг хэн гэдгийг танина. Чиний байх суурь доошлоход Чи найз нараа хэн гэдгийг нь таних болно…

Үрдээ хөрөнгө биш хүнийг хайрлах ухаан, амьдрах чадвар, үг даах ухамсар үлдээ. Нэг нь өрх гэрийн тэргүүн нөгөө нь эх хүн болно…
Зовохгүй жаргана гэж хэзээ ч битгий бод. Зовлон жаргал гэдэг чинь ээлжилж ирдэг хорвоо. Хэзээ ч битгий бардам бай. Хээрийн салхи ч чамайг сөхрүүлчих өдөр ирдэг хорвоо…

Өөрийнх нь зөв гэдгийг мэдсэн мөртлөө дуугүй байж чаддаг хүнд асар их хүч оршдог…

Хэрэв чи үргэлж сайн сайхныг бодож чадвал, таталцалын хуулиар сайхан бүхэн чам руу инээмсэглэн тэмүүлэх болно…
Хэн нэгний дэргэд шаналж байсны оронд ганцаараа жаргалтай байсан нь дээр…

Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов…

TAGS: