Зарим залуусын сахал маш хурдан ургадаг байхад зарим нэгнийх нь маш удаан ургадаг бүр ургахгүй байх ч тохиолдол байдаг. Сахлын ургалт ихэвчлэн генетикээс шалтгаалдаг ч танд сахлаа хурдан бөгөөд зөв ургуулах залийг хүргэж байна. Сахлаа хурдан ургуулахыг хүсвэл та маш сайн цэвэрлэж, чийгшүүлж мөн витамин хэрэглээрэй. Витамин нь таны үсний ургалтыг дэмжих болно.
Арьс арчилгаандаа анхаарах
- Долоо хоногт 1 удаа арьсаа гуужуулж, гүн цэвэрлэгээ хийж байх.
- Өглөө, орой болгон халуун, бүлээн усаар угааж хэвших
- Өөрийн арьсны онцлогт тохирсон чийгшүүлэгч хэрэглэх
- Хангалттай хэмжээний нойр авах
- Дасгал, хөдөлгөөн хийж стресстэхээс зайлсхийх
Нэмэлт амин дэм хэрэглэх
- Өдөр тутмын хэрэглээнд тань нийцэх, үсний ургалтын витамин хэрэглэх
- Өдөр бүр 2,5 мг биотин хэрэглэх нь сахал, үсний ургалтыг хурдасгаж өгдөг.
- В витамины хэрэглээ. Витамин В1, В6 болон B12 үсний ургалтанд илүү өндөр нөлөө үзүүлдэг.
- Илүү их уургаар баялаг хүнс хэрэглэх. Мах, загас, өндө болон самар нь уургаар баялаг бөгөөд сахал, үсийг хурдан ургахад нөлөөлдөг
- Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх. Сахал, үс нь жимс, хүнсний ногоонд агуулагдах витамин, эрдэсгүйгээр хурдан ургах боломжгүй юм.
Сахлаа ургуулах
- Хэлбэрийн засах: Ямар төрлийн сахал ургуулахаасаа хамаараад бага багаар хэлбэрийн засаж ургуулаарай.
- Асуудал: Сахлаа ургуулах явцад тань нүүрэн дээр тань юм гарах, харшлах шинж тэмдэг илэрч байвал эмчид хандахыг зөвлөж байна.