2020-02-17

Сул дорой хүн байнга гомдоллодог буюу муу энерги шингээж байдаг

Аливаа зүйлд харамсах, гэмших зэрэг мэдрэмжийг сайн чанар гэж үздэг. Гэхдээ эдгээр мэдрэмжийг зөв илэрхийлэх хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэнтэй ярилцсаны дараа ядарсан, сульдсан байвал биеэ авч явах байдлаа өөрчлөх хэрэгтэйг илтгэх ажээ. Бидний амьдрал асуудлаар дүүрэн. Хаа сайгүй л асуудал байгаа, бидний ойр дотны хүмүүс, найз нөхөд ямар нэгэн зүйлд эсвэл хэн нэгний талаар гомдоллодог. Нэг талаасаа байх л асуудал мэт – хүн сэтгэлээ тайвшруулахын тулд асуудлаа гадагшлуулах нь зүйн хэрэг. Нөгөө талаасаа байнга бусдын гомдлыг сонсох нь өөрийнхөө эрч хүчийг шавхаж байгаа хэрэг юм. Сөрөг хүний нөлөө Бусдын зөвлөгөө, дэмжлэг авахын тулд зовлонгоо ярьдаг хүмүүс байна. Бас өөрийнхөө сөрөг энергийг бусдад өгөх зорилготой хүн ч байна. Энэ хоёрыг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Хоёрдугаар бүлэгт хамрагдаж байгаа хүмүүс таныг зүрх сэтгэлгүй, хүн ойлгодоггүй гэж буруутгах болно. Тэд өөрсдийнх нь үгийг сонсохгүй байгаагийн шалтгааныг ойлгохгүй. Тэд таныг гэм зэмтэй мэт сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байгаа эсвэл ямар нэгэн таагүй байдалд оруулахыг хичээнэ. Та үүнд нь санаа бүү зов. Хортой харилцаанаас татгалзаж чадсанаар та өөрийнхөө энергийн урсгалыг идэвхжүүлж, өөрийгөө хүндлэх чадвар нэмэгдэх болно.

TAGS: