2020-03-26

Томорсон нүхжилтийг агшаах үр дүнтэй аргаас…

nuhjilt
Томорсон нүхжилтийг агшаах үр дүнтэй аргаас...

    Хүний өөрийн төрөлхийн арьсны шинж чанараас шалтгаалан нүхжилт том бага янз бүрийн хэмжээтэй байдаг. Хэрвээ та арьсны нүхжилтдээ санаа зовж    байвал гэрийн нөхцөлд санаа тавих хэд хэдэн арга байдаг.

Үндсэндээ 2 төрлийн нүхжилт байдаг ба нэг нь биеэс ялгарах натурал тослогжилтыг (сэбум гэж нэршил элбэг тохиолддог) гаргах нүх сүв, харин нөгөө төрлийн арьсны нүх сүвээр хөлс ялгардаг байна. Зарим тохиолдолд илүүдэл тослог ялгарах  нүх сүв нь бүр томорсон харагддаг. Ингэж томорсон нүхжилтийг бүр мөсөн алга болгох боломжгүй ба харин хэмжээг нь агшаах багасгах зарим нэг үр дүнтэй аргууд байдаг.

Том нүхжилттэй байлаа гэдэг нь эрүүл мэндийн ноцтой шалтгаан биш юм. 2019 оны судалгаагаар бол нүхжилтийн хэмжээ нь цэвэр гоо зүйн тал буюу харагдах талаасаа эвгүй юм.Томорсон нүхжилтийг бүр алга болгох боломж тун бага, гэхдээ харагдах байдлыг нь багасгаж болно. Хамгийн үр дүнгээ сайн өгөх арга бол арьсаа үргэлж уян хатан байлгаж нүхжилтийг бөглөөгүй цэвэрхэн байлгах юм. Томорсон нүхжилтийг агшаах үр дүн өндөртэй 8 аргыг бүсгүйчүүддээ хүргэж байна.

Усан суурьтай бүтээгдэхүүнийг аль болох сонгоорой.

Хэрвээ та тослог арьстай бол аль болох усан суурьтай бүтээгдэхүүн сонгоорой. Усан суурьтай бүтээгдэхүүн хэрэглэснээр арьсны нүх сүвэнд илүүдэл тослог үүсэхээс сэргийлдэг.

Өглөө оройдоо заавал нүүрээ угаагаарай.

Нүүрээ угаах нь арьсны үндсэн арчилгаа юм. Хэт олон төрлийн бүтээгдэхүүн байдаг болохоор зүгээр л цэвэрлэгч саван бүлээн усаар угаахаа мартчихдаг байж магадгүй юм. Үргэлж нүүрээ угаагаад заншчихвал маш хэрэгтэй бөгөөд өглөө оройдоо угаагаад байх нь нүхжилтэд орж бөглөсөн бохирдлыг цэвэрлэн, нүхжилтийг агшаах үр дүнтэй.

Гель хэлбэрийн цэвэрлэгч сонгоорой.

Чийгшүүлэгч цэвэрлэгчээр цэвэрлэх нь нүхжилтэд бохирдлыг үлдээх магадлалтай ба ингэснээр тослогжилт ихэсдэг. Харин гэлэн суурьтай цэвэрлэгч хэрэглэвэл нүхжилтэд орж бөглөдөг тослогийг сайтар угааж нүхжилтийг томруулдаггүй.

Aрьсны бохирдлыг цэвэрлэж, үхэжсэн арьсыг гуужуулах зөөлөн цэвэрлэгч гел юм. Ph 5.5 тай учраас арьсны тэнцвэрт байдлыг сэргээнэ.

Гуужуулагч хэрэглээрэй.

Тослог арьстай хүн 7 хоногтоо 1-2 удаа гуужуулах шаардлагатай. Гуужуулснаар нүх сүвийг бөглөж байгаа үхэжсэн арьс, бохирдол, илүүдэл тослог зэрэг бохирдлуудыг цэвэрлэдэг. Найрлагадаа Салицилик хүчил агуулсан гуужуулагч сонговол илүү үр дүнтэй. Гэхдээ ойрхон давтамжтайгаар байнга гуужуулбал арьс хуурайших талтай.

3 in 1 маск, цэвэрлэгч, гуужуулан массаж хийх гэсэн гурвалсан үйлчилгээтэй гуужуулагч. Konjac гуужуулагч нь арьсны гүн, нүх сүвийг цэвэрлэж гуужуулдаг бол kale, ногоон цай, цэцэгт ногоон байцаа гэх мэт ногоон ургамалууд нь aнтиоксидантаар баялаг бөгөөд арьсыг эрүүл тунгалаг харагдуулна.

Өдөр тутам сайтар чийгшүүл.

Тослог арьсанд тос түрхэж чийгшүүлнэ гэхээр бас их сонин сонсогдож байгаа биз? Ингэснээр нүхжилтийг томрохоос сэргийлдэг. Сэбумыг арьсны гүнд нэвчүүлж, арьсыг зөөллөн, үр дүнд нь арьсны нүхжилт багасдаг байна.

Хөнгөн зөөлөн бүтэцтэй энэ тос нь ойн самрын найрлагатай бөгөөд илүүдэл тослогыг хянаж, нүхжилтийг багасгадаг үйлчилгээтэй. Мөн гол найрлага болох глицерин нь арьсыг тослогтуулах мэдрэмж өгөлгүйгээр чийгшүүлэхдээ гайхалтай.

Шавар маск сайн хэрэглээрэй.

7 хоногтоо 2-3 удаа шавар маск хэрэглэх нь арьсны нүхжилтэд байх илүүдэл тослогийг хянаж, нүхжилт томрохоос сэргийлдэг. Гэхдээ хамгийн гол мэдэх ёстой зүйл нь гуужуулсан өдрөө шавар маск хэрэглэхгүй байсан нь дээр шүү. Арьсыг нэг дор хэт ихээр арчлах нь эргээд харшил өгөх магадлалтай. Харшил өгвөл нүхжилт томорч батга гарах гээд байдаг тал бий.

Унжсан арьс, томорсон нүхжилт? Уг маск нь арьсны гоо засалчдаас “арьсны корсет” “ойн гүнд умбах” маск гэсэн нэршлийг авсан юм.

Нүүр будгаа үргэлж арилгаж унтаж байгаарай.

Унтахаасаа өмнө нүүр будгаа арилгаж унтаж заншаарай. Будагтайгаа унтвал шөнийн туршид арьсны нүхжилтийг бөглөдөг. Нүүр будаг, тос, нянгууд арьсны нүхжилтэд үлдэж улмаар бөглөн арьсны асуудлууд үүсгэнэ.

Нарны хамгаалалт байнга хэрэглэх хэрэгтэй.

Нарны гэрэлд гарахдаа арьсаа арчлах нь тун чухал. Хүний арьс наранд түлэгдвэл маш ихээр хуурайшдаг ба үр дүнд нь нүхжилт томрох аюултай. Тиймээс нарны хэт ягаан туяанаас доорх байдлаар хамгаалаарай.