Амьдралд баяр баясал нэмж, орчлон дэлхийг өөрийн өнгөөр чимж буй өхөөрдөм үрсийнхээ цалгисан инээдийг үргэлж мэдрэхийг хүсдэггүй ааж, ээж гэж байхгүй биз ээ. Хүүхэд бага насан дээрээ аавтайгаа цагийг зугаатай өнгөрүүлж, тоглохыг эрмэлздэг байна. Тэгвэл хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөж болох аргуудаас хүргье.
ХӨДӨЛГӨӨНТЭЙ ТОГЛООМУУД
Бөмбөг – Хүүхдийн наснаас хамаарч бөмбөгийг өнхрүүлэх, хайрцаганд шидэх, сагс, хөл бөмбөг тоглох зэрэг олон аргаар тоглож болно.
Машин, галт тэрэг – Эдгээр тоглоомуудаар моторын эсвэл сигналын дуу чимээ гарган уралдуулан тоглож болно. Аав маань өөрөө машин болж болно.
Ноцолдох – Шал, цас, элсэн дээр хөгжилтэйгээр ноцолдсоноор хүүхдэд зугаатай байна. Хүүхдийг маш зөөлөн өхөөрдөн гижигдэж болно.
ТАЙВАН ТОГЛООМУУД
Барилга барих – Гар доорх ямар ч материалаар байшин барилга, тээврийн хэрэгсэл, тавилга гэх зэргийг хамтарч барьж угсрах нь хүүхдийн оюун ухааны хөгжилд ихээхэн нөлөөлнө.
Ширээний тоглоомууд – Хүүхдүүдийг бага наснаас нь шатар тоглуулж сургах хэрэгтэй.
Зугаатай оньсого, таавар таалгах нь цагийг хөгжилтэй өнгөрөөхөд ашиг тустай байдаг байна.
Хүүхэд ихэнхдээ эдгээр тоглоомуудаар аавтайгаа тоглохыг хүснэ. Харин аав та өөрөө эдгээр тоглоомуудыг баяжуулан тоглуулж болно.