Олон шашинд хүний үг яриа хүнийг тодорхойлж байдаг хмээн айлддаг.
Оюун бодол – үг яриатай , оюун бодол- бие махбодтай, оюун бодол – зүрх сэтгэлтэй нягт холбоотой. Эрүүл бие махбод, эрүүл ухаан, эрүүл үг яриа нь хувь хүний тэнцвэрт оршихуйг бүтээж байдаг аж. Орчин үеийн судлаачдын илтгэлд үг ярианы алдааг санаандгүй биш гэдгийг тодорхойлсон байдаг. Ээрч гацаж ярих нь зарим үед сэтгэл санааны ноцтой эмгэгийн үед тохиолдох нь бий. Практикт ер нь бүхий л өвчин сэтгэл зүйгээс үүдсэн байдаг.
Үг ярианаас -эрүүл мэнд, эд баялаг хамаарна: Энэ нь зөвхөн оюунлаг хүмүүст төдийгүй бизнесийн хүмүүст бас хамааралтай юм. Бүхий л бизнесийн сургуульд ярих сонсох чадварын тухайд гүнзгий судалдаг. Гуравхан минутын уур хилэн 10 жилийн нөхөрлөлийг сүйрүүлж дөнгөнө. Үг бидний үйлийн үрийг хүчтэй тодорхойлж байдаг. Үгэнд маш хүчтэй энерги агуулагдаж байдаг. Мэргэжилтнүүдийн тодорхойлсноор хүмүүс хоорондоо маш их уур хилэнтэй, илт доромжлон дайрч давшилсан өнгө аястай харилцах аваас бие махбодын дотор хар толбо сууж, магад тэр нь хоёр гурван жилийн дараа хорт хавдар болох магадлал өндөр хэмээн үзжээ.
Үг яриа бол амьдралын хүчний илэрхийлэл юм: Аюурвэдийн сургаалд / энэтхэгийн эртний философи / үг яриа бол “прана”-гийн илэрхийлэл юм. Прана гэдэг бол – амьдралын хүч болон орчлон ертөнцийн энерги юм. Аливаа хүмүүн хэдий чинээ прана ихтэй байна тэр хүн эрүүл саруул, амжилттай, авьяас билэг дүүрэн, амьдрал нь тэгш сайхан байна. Ийм учраас л хүнийг ярьж эхлэхэд прана /амьдралын хүч болон орчлон ертөнцийн энерги/ хорогдож эхэлдэг. Ялангуяа хэн нэгнийг шүүмжлэх, буруушаах, заргалдан хоргомжлох үед хэлбэржиж эхлэх аж. Дүн мэдээнээс үзэхэд бидний хэрүүл тэмцэл ихэнхдээ хэн нэгий тухайд муу зүйлийг ярьсанаас шалтгаалдаг байна. Хамгийн амжилттай яваа хүмүүс цэгцтэй аядуу зөөлөн ярьж, үг яриагаа хянаж чаддаг аж.