Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлж байна
Эрүүл мэндийн сайд энэ оны 6 дугаар сарын 14-ний өдөр эрүүл мэндийн байгууллагуудад болзошгүй үер, усны аюулаас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, тусгайлсан жижүүр томилон, байнгын утас ажиллуулах, эмч ажилтнуудын шуурхай багийг бэлэн байлгах зэрэг үүрэг даалгавруудыг өгсөн.
Уг үүрэг даалгаврын дагуу эрүүл мэндийн байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж үерт нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн болон сэтгэлзүйн тусламж үзүүлэх ажлыг тухай бүр нь шуурхай зохион байгуулж байна.
Түүнчлэн үер, усны аюулын дараа хөрсний бохирдол үүсч, гэдэсний халдварт өвчний гаралт ихэсдэг тул иргэд та бүхэн дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.