Бадминтоны төрөлд Б.Мягмарнаран ХҮРЭЛ медаль хүртлээ

tusgai-olymp-2019
Бадминтоны төрөлд Б.Мягмарнаран ХҮРЭЛ медаль хүртлээ

АНУ-ын Абу Даби хотноо Тусгай олимпийн Зуны 15 дугаар наадам зохион байгуулагдаж байна.

Монгол улсаас бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр оролцож буй Б.Мягмарнаран хүрэл медаль хүртлээ.

Б.Мягмарнаран Дарханаас Тусгай олимпын наадамд оролцохоор сонгогдсон бөгөөд бадминтоны спортоор хичээллээд багагүй хугацаа болж буй.

Энэ удаагийн Тусгай олимпийн наадамд ганцаарчилсан, хосын, дэмжин тоглогчтой гэх төрлүүдэд оролцохоор ирсэн. Хамгийн олон тоглолтыг хийх хүндхэн ачаа түүнд ногдоод буй.

Гэвч амжилтаа ахиулж, медалийнхаа тоог нэмнэ гэдэгтээ итгэл дүүрэн байгаа юм.

Мөн тэрбээр энэ удаагийн Тусгай олимпын наадамд туршилтаар, ирэх олимпын наадамд үндсэн төрөл болох бүжгээр дэмжин тоглогч Б.Эгшиглэнгийн хамт орж буй авьяаслаг охин билээ.