Баянзүрх дүүрэгт гахайн мялзан өвчин илэрчээ.
Тодруулбал, иэргэжлийн хяналтын байгууллагаас тус дүүргийн 21, 22, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд өрхийн гахайн аж ахуй эрхлэж буй айлуудад хяналт шалгалт, тандалт судалгааг явуулжээ.
Шалгалын үеэр дөрвөн иргэний гахайн мах, цусны дээж авч УМЭАЦТЛабораторид өгч шинжлүүлэхэд Гахайн Африкийн мялзан өвчин оношлогдсон байна.
Иймд Онцгой комиссын албан даалгавараар энэ сарын 18,19-ний шөнө мэргэжлийн ангийг тус хороодод ажиллуулан 6 иргэний 76, 065 дугаар цэргийн ангийн 14, эзэн нь тодорхой бус жалганд үхсэн 7, нийт 97 толгой гахайг устгал хийлгэн ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлжээ.
Түүнчлэн ариутгалын уусмалаас дээж авч НМХГ-ын Төв лабораторид хүргүүлсэн байна.