Хятадын баруун өмнөд Юньань мужийн Яньшань гацаанд гахайн мялзангийн шинэ дэгдэлт гарсан тухай мэдээллийг “И-Эйч-Би”-гээс дамжуулж байна.
Энэ тахлын улмаас одоогийн байдлаар 48 гахай үхсэн талаар Хөдөө аж ахуйн яам мэдээлж байна.
Энэ бүс рүү яаралтай тусламжийн бүлэг илгээж, орон нутгийн засаг захиргаанаас халдвар авсан амьтдыг илрүүлэх, тусгаарлах, халдваргүйжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.
Хөдөө аж ахуйн яамнаас халдвартай бүсээс гахай болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүн шилжүүлэхийг хоригложээ. Гахайн мялзан нь зөвхөн гахайнд халддаг өвчин юм.
Одоогийн байдлаар хүмүүст болон өөр амьтдад энэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.