Боксын тамирчид Банкокыг зорьлоо

бокс
Бокс, тамирчид, Банкокыг,

Сонирхогчдын боксын Азийн АШТ Тайланд улсын нийслэл Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 16-27-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.
Энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь эрэгтэй, эмэгтэй боксчид Бангкок хотноо хамтдаа аваргаа шалгаруулахаар болжээ.

Манай улсаас Боксын Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнөөдөр МУГДасгалжуулагч Дамдинбазарын Батсүрэн, Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, Отгоны Батхүү, М.Буянжаргал нарын удирдлага дор Тайланд улсыг зорилоо.

Азийн аварга шалгаруулах тэмцээний

Эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ,

52 кг-ын жинд Х.Энхмандах,

57 кг-ын жинд Х.Энх-Амар,

60 кг-ын жинд Азийн наадмын аварга Э.Цэндбаатар,

63 кг-ын жинд Армийн дэлхийн аварга Б.Чинзориг,

69 кг-ын жинд Г.Баярхүү,

75-кг-ын жинд Д.Давааням,

81 кг-ын жинд Н.Шинэбаяр,

91 кг-ын С.Эрдэнэбаяр

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Мөнгөнсаран,

51 кг-ын жинд Л.Алтанцэцэг,

54 кг-ын жинд Дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандинцэцэг,

57 кг-ын жинд Азийн аварга Т.Болортуул,

60 кг-ын жинд М.Намуун,

64 кг-ын жинд У.Шинэцэцэг,

69 кг-ын жинд Э.Эрдэнэтуяа,

75 кг-ын жинд М.Мягмаржаргал,

+81 кг-ын жинд Э.Ундрам нар хурд хүч авхаалж самбаагаа сорино. Мөн багийн бүрэлдхүүнд Э.Энхбаяр, Ш.Өсөхбаяр нар эмчээр, Олон улсын боксын холбооны 3 одтой шүүгч Г.Бадрах шүүгчээр ажиллана.