МУГЖ Т.Баясгалангаас үлгэр авч түүнтэй эндүүрэгдэм дуу хоолойтой хэмээдэг. Мөрөөдлөө биелүүлж өөрийн ертөнцөө бүтээж, дууны урын сангаа арвижуулж яваа бүсгүй бол Э.Чулуунчимэг.
СТА Э.Чулуунчимэг дуунд дуртай, өөрийн үнэнч үзэгч, сонсогчдодоо “Бүсгүй ертөнц” уран бүтээлийн ээлжит тоглолтоо Улаанбаатар хотноо өнгөрсөн баасан гарагт \2019.02.22\ эхлүүлж өдгөө орон нутгийн дуунд хайртай олон түмэнтэйгээ эгшгэн цэнхэр хадгаараа учран золгохоор хөлгийн жолоо залаад буй.
“Бүсгүй ертөнц“-өөр аялах үдэш танхим дүүрч, уран бүтээлч анд найзууд нь ая дуугаа өргөсөн үзүүштэй сайхан тоглолт болсныг онцлох хүн олон байна.
Дуучин бүсгүйн уран бүтээлийн цэнгүүнд “Харц булаам” дуугаараа олноо танигдсан дуучин Б.Баяманлай ая дуугаа өргөж танхим дүүрэн үзэгчдийг даган дуулуулжээ.
З.Халиун