Н.Бямбадорж “TOOLBOX academy 2019” цохивор болон утсан хөгжмийн их наадамд тэргүүн байр эзэлжээ. Энэ сарын 12-17-нд Хонгконг хотод болсон уг тэмцээнд Н.Бямбадорж таванзуугаад хөгжимчдын дундаас тэргүүн байрыг хүртсэн тухайгаа цахим хуудастаа бичжээ.
Н.Бямбадорж,
“Юуны өмнө Монгол, Солонгос хоёр орны нэрийг энэ өндөр чансаатай уралдаанд гаргасандаа үнэхээр баяртай байна. Уралдаанд тэргүүлж цохивороор шагнуулснаас гадна буудлын зардлаа 100 хувь хөнгөлүүллээ” хэмээжээ
Уралдааны эцсийн шалгаруулалтыг гэнэтийн байдлаар явуулсан бөгөөд түүнтэй хамт Америк, Хятад, Тайланд, Макао, Германы хөгжимчид тэнцсэн аж.
Н.Бямбадоржын тухайд:
Н.Бямбадоржийн хувьд Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийг 2013 төгссөн. Тухайн жилдээ АНУ-ын Сан Франциско хотын Стэйнфордын их сургуульд уригдан, өсвөрийн оркесторт нь нэг сарын хугацаатай ажилласан бөгөөд Монголынхоо “Виртуоза 2013” тоглолтод уригдаж байв.
2014 онд БНСУ-ын Сачион хотын Олон улсын бөмбөрийн их наадамд улсаа төлөөлөн оролцсоноос гадна, 2012 онд Ж.Чулууны нэрэмжит Олон улсын үлээвэр цохивор хөгжмийн уралдааны хоёрдугаар байр, 2013 онд Монголд мэргэжлийн цохивор хөгжимчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн уралдаанд дэд байр.
Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн 2018 оны 3,4 курсын ахлагч цохивор хөгжимчин, 2018 “Mahlerian symphony orchestra”-ын цохивор хөгжимчин тэрбээр Чэжү хотын симфони оркесторт тоглож байжээ.