Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын чуулга, уулзалт” энэ сарын 20-нд зохион байгуулагдах гэж байна.
Тус уулзалтыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендэрийн үндэсний хороо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллага хариуцан зохион байгуулах бөгөөд БХЯ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ, ТЕГ, ШШҮХ хамтран ажиллах юм.
Түүнчлэн тус чуулга уулзалтын зорилго Монгол Улсын Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад алба хаасан эмэгтэйчүүд, албаа нэр төртэй хааж, ажиллаж хөдөлмөрлөж байгаа нийт мөрдэстэй бүсгүйчүүд, энхийг сахиулагчид, ажилчин, албан хаагчдад хүндэтгэл үзүүлж, дээрх салбарт ажиллаж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тэдний төлөөллийн санал, санаачлагыг сонсож, төрийн бодлогод тусган хэрэгжүүлэхэд оршино.
Уг чуулга уулзалтад Ерөнхий сайд, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн, Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэл, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ц.Тогоо нар оролцоно. Түүнчлэн мөрдэстэй 1300 эмэгтэй оролцох уг арга хэмжээний үеэр Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг 16 эмэгтэй алба хаагчид олгож аж