Жюү жицүгийн Дэлхийн фестивальд орон орны 500 гаруй өсвөрийн хүүхдүүд өрсөлдлөө. Манай улсаас охидын 22 кг-ийн жинд өрсөлдсөн З.Цэлмүүнээ хүрэл мепаль хүртлээ. Түүний жинд эзэн орны тамирчин Захра Алсувайди алтан медаль, Казахстаны Зере Нурмагам Бетова мөнгөн медаль тус тус хүртлээ.
Хөвгүүдийн Кидс 2-ын 30 кг-ийн жинд “Гаруда” клубын тамирчин Б.Есүхэй мөнгөн медаль хүртлээ. Жюү жицүгийн 11 дэх удаагийн ДАШТ энэ сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Жюү жицүгийн ДАШТ Абу Даби хотын хамгийн томоохонд тооцогддог Мубадала Арена спорт цогцолборт болж байна.