Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёг их аварга Какүрюү М.Ананд орхилоо. Тэрбээр өчигдөр болсон тав дахь өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноровт унаж хоёр даваа, гурван унаатай болоод байсан юм.
Өнөөдөр / 2019-01-18/ Хокүтофүжитэй барилдах байсан ч башёг орхих шийдвэрийг гаргажээ. Какүрюү аварга тэмцээний өмнө баруун хөлний шагайгаа гэмтээсэн байж.
Хацү башёг аварга Кисэносатогийн араас Какүрюү орхилоо. Мөн Гүржийн бөх, озэки /арслан/ Точиношин мөн л тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Одоо аваргуудаас ганцхан их аварга Хакүхо М.Даваажаргал үлдлээ. Хакүхогийн хувьд таван даваатай башёг тэргүүлсэн хэвээр байна.