НМХГ-ын 70128012 утсанд ирүүлсэн иргэний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 26-157б тоотод байрлах хөөсөнцөр, гадна дотно гоёл чимэглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа “Топ декорэйшн” ХХК-д хяналт шалгалт хийв.
Хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, хөөсөнцрийн үйлдвэр нь суурьшлын бүсээс 100м зайтай байх стандартын шаардлагад нийцээгүй,
Хөдөлмөрийн аюулгүйбайдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөлгүйгээр, стандартын шаардлага хангахгүй зуух ашиглан үйл ажиллагаа эрхэлж байсан нь тогтоогдсон.
Иймд Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагааг түр зогсоох тухай тогтоол гарч “Топдекорэйшн” ХХК-ийн зуухны үйл ажиллагааг зогсоолоо.