Нийслэлийн 152 хороодод Соёлын элч ажиллуулна

595
hot-tolowlolt
Нийслэлийн 152 хороодод Соёлын элч ажиллуулна

“Нийслэлийн Соёлын элч” ажиллуулах журмын төслийн танилцуулгыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хийлээ.

Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж.

Соёлын элчээр боловсрол, соёл урлаг, спорт, хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг сонгох юм байна. Нийслэлийн 152 хороонд соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгаалал, залуучуудын төлөвшил,иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу