Роналдо гэмтэж, өөрөө сэлгээ хүсэв!

Роналдо гэмтэж, өөрөө сэлгээ хүсэв!

Европын АШТ-ий урьдчилсан хэсгийн Португал-Сербийн тоглолт 1:1-ээр өндөрлөлөө. Ийнхүү Португал хэсгийнхээ эхний хоёр тоглолтод хоёуланд нь тэнцээд байна.

Үүнээс гадна Сербитэй хийсэн тоглолтын эхний үеийн дундуур Криштиано Роналдо бөмбөгийн араас хурдлахдаа гуяндаа зовиур мэдэрч, өөрөө сэлгээнд суухыг хүссэн юм.

Ийнхүү түүнийг 31 дэх минутад Пиццигээр сэлгэхэд хүрсэн.
Гэмтэл нь хүнд хөнгөн эсэх талаархи албан ёсны мэдээ байхгүй байна.

Гэлээ ч Роналдо өөрөө тоглолтын дараагаар “Надад түгших юм алга. Би өөрийнхөө бие организмыг сайн мэднэ. Хоёр долоо хоногийн дараа гэхэд эдгэчихнэ” гэж хэлсэн байна.

Хоёр долоо хоногийн дараа гэдэг нь ямар учиртай вэ гэвэл 16 хоногийн дараагаар Аваргуудын лигийн шөвгийн наймд “Ювентус”-“Аякс”-тай тоглох юм. Харин энэ тоглолт хүртэл “Ювентус” Сери А лигтээ “Эмполи”, “Кальяри”, “Милан”-тай тоглох хуваарьтай.

Өөрөөр хэлбэл, Сери А-гийн гурван тоглолтыг Роналдо өнжөөд, Аваргуудын лигийн тоглолт гэхэд эдгэчихнэ гэж хэлжээ.