Тоглолтын үеэр тамирчдын гэрт хулгай оржээ!

Тоглолтын үеэр тамирчдын гэрт хулгай оржээ!

Энэ сарын 19-нд болсон Испанийн “Барселона” болон Францын “Лион” багуудын тоглолтын үеэр Францын багийн зарим тамирчдын гэрт хулгай орсон байна.

Тодруулбал, аваргуудын лигийн тэмцээний тоглолтын үеэр “Лион” багийн Мемфис Депай, Лука Тузар, Пап Шейк Диоп нарын гэрт хулгай орж, үнэт зүйлс, мөнгө зэргийг хулгайлан зугтжээ.

Тус хэргийг эртнээс төлөвлөсөн хулгай хэмээн үзэж байгаа бөгөөд, тамирчид эд зүйлсээ буцааж олж авна гэдэгт итгэлтэй байгаа аж.

А.Чингистэй