Загварын ертөнцөд өөрийн орон зайг дархалж, авьяас чадвараа хүлээн зөвшөөрөгдсөн бүсгүй бол Топ модель Э.Сэлэнгэ.
Тэрбээр хэдэн жилийн өмнө дурлалт залуу Б.Одбаяраасаа Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, 2014 онд анхны охиноо өлгийдөн авч байсан.
Тэгвэл хосууд бүл нэмэх гэж буй. Учир нь энэ сарын 7-нд Э.Сэлэнгээгийн төрсөн өдөр болсон бөгөөд энэ үеэрээ хөл хүнд болсноо зарлаж, давхар баяраа тэмдэглэсэн байна. Түүний нөхөр Б.Одбаярын хувьд “Brainstorm” брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг билээ.
Сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй маань сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж, хажуугаар нь загварын тайзнаа ч гунхаж яваа билээ.