Туул голын орчимд тарвага хуйхалж байжээ!

tarwaga
Туул голын орчимд тарвага хуйхалж байжээ!

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/772 тоот “Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамж

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/46 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн баталсан хөдөлгөөнт эргүүл хийх хуваарийн дагуу Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтарсан шалгалт хийлээ.

Шалгалтаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Туул голын орчимд иргэн Т.Б нь тарваганы тулам хуйхалж байсан зөрчлийг илрүүлж Нийслэлийн Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн торгууль, нөхөн төлбөр ноогдуулан ажиллалаа.