Хөнгөн тэгээд хоржоонтой хөтлөгч, жүжигчин бол Г.Анхбаяр. Амьдралд хэзээ ч асуудал байдаггүй мэт хөнгөн инээмсэглэж, хөгжилтэй зан байдлаараа олныг өөртөө татсан болов уу.
Хөтлөгч Анхаа өнгөрсөн жилийн зун Тэрэлжийн хөндийд нижгэр хурим хийж, өөрийн гэсэн аз жаргалтай амьдралаа эхлүүлсэн. Түүний үзэсгэлэнт гэргийг Дөлгөөн гэх бөгөөд “MCS” компанийн Ж.Оджаргалын нагац дүү юмсанж.
Хосууд бяцхан охинтой бөгөөд Улаанбаатарын утаанаас дайжихдаа, үзэсгэлэнт Мальдив арлын зөөлөн элс, хөх далайн эргээр аялаж байгаад иржээ.