Хачгаар дамжих халдварын 820 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

851
hachigt-haldwar
Хачгаар дамжих халдварын 820 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна

Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Говь-Алтай, Өмнөговь,Өвөрхангай, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Орхон, Сүхбаатар аймгийн 116 сум,

нийслэлийн 7 дүүрэгт хачгаар дамжих халдварын 820 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 23.9хувиар, эпидемиологийн 37 дугаар долоо хоногтой харьцуулахад 35 тохиолдлоор тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар ХР-ын 654 сэжигтэй тохиолдлын 118 (18хувь), ХБ-ын 71 сэжигтэй тохиолдлын 13 (18.3хувь), ХЭ-ын 87 сэжигтэй тохиолдлын 16 (18.4хувь) нь тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу