Цэнхэр үст Э.Цэрэн “Mongolian next top model” нэвтрүүлгийн оролцогч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн нагац ах Ч.Гэрэлхүүгийн хамт өчигдөр орой \2019.03.05\ нийгмийн сүлжээнд
“Загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн сүүлийн гэрчийг устгалаа. Г.Улсболд гэх энэ залуу нь өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр угаалгын өрөөнөөсөө нас барсан байдалтай олдлоо” хэмээн бичиж нас барсан залуугийн зургийг олон нийтэд дэлгэв.
Харин эх сурвалжийн өгч буй мэдээлэл болон талийгаачийн бүсгүйн ар гэрийнхэн уг хэрэгт Г.Улсболд холбоотой гэх мэдээлэл ор үндэсгүй худал болохыг мэдэгдэв.
Тодруулбал, Ч.Чамин-Эрдэнийг амиа алдсан өдөр нь Г.Улсболд нь ОХУ-ын Улаан-Үд хотноо ажлаар явж байсан аж.
Ийнхүү ар гэрийнхний зүгээс цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж, ор үндэсгүй худал ташаа мэдээллийг дэвэргэж тараахгүй байхыг хүссэн байна.