Чингэлтэй дүүргийн Дээд салхит орчим, Чингэлтэй уулын өвөрт Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор байгуулж байгаа билээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 18-нд тус цогцолборын задгай театр нээлтээ хийсэн бол энэ сарын 8-нд хөлбөмбөгийн талбайг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тус талбай нь зургаан эгнээ, 400 метрийн урттай гүйлтийн замтай аж.
Цаашид сагс болон гар бөмбөг, софт теннисний талбай, автомашины зогсоол, үйлчилгээний төв, амралтын байр зэрэг бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийх гэнэ.