Нийслэл хотод гамшгаас хамгаалах сургуулилалт болохтой холбогдуулан Хотын дарга дараах захирамжийг гаргалаа.
Захирамжид 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10:00, дуусах цагийг 19:00 байхаар тусгасан байна.
Энэ өдөр 07:00-10:00 цагийн хооронд Улаанбаатарын бүх замын хөдөлгөөн хаагдаж, хотоос автомашин гаргахгүй, оруулахгүй байх юм. Гамшгаас хамгаалах сургуулилалт дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд үргэлжилнэ.
Энэ өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхаар шийдвэрлээд байгаа билээ.