Энэ амралтаар “Цэвэр агаартай өдөр” өдөрлөг болно

tsewer-agaartai-odor-2019
Энэ амралтаар “Цэвэр агаартай өдөр” өдөрлөг болно

Энэ сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг зохион байгуулах болжээ. Уг өдөрлөгөөр гэрийн дулаалга, зуухны халаалт болон сайжруулсан шахмал түлшний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэнэ.

Мөн иргэдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой аж. Түүнчлэн энэ өдөр “Автомашингүй өдөр” болох юм.

Агаар орчны бохирдлын эсрэг их хотын иргэн бүр хүчээ нэгтгэхийг уриалж байна. Цэвэр агаартай хотын төлөө хүн бүхэн нэг алхам хийцгээе.