Энэ амралтын өдрүүдэд “НӨӨЦ”-ын мах худалдаалах байршил

Энэ амралтын өдрүүдээр "НӨӨЦ"-ын мах худалдаалах байршил

Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд буюу энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах аж.

ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг

  • 1.Баянхошууны эцэс
  • 2.Толгойтын эцэс
  • 3.Содон хороолол

Хан –Уул дүүрэг

  • 1.Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд
  • 2 .Яармагийн хуучин эцэст

Сүхбаатар дүүрэг

  • 1.Хангай хороолол

Баянгол дүүрэг

  • 1.25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.

Баянзүрх дүүрэг

  • 1.Жуковын талбай

Чингэлтэй дүүрэг

  • 1.Бөмбөгөр худалдааны төв
  • 2.Хайлаастын эцэс

Жич:Бэлтгэсэн махыг жижиглэнгээр савлагаатайгаар худалдана.