Э.Бат-Үүл нарын урьдчилсан хэлэлцүүлэг болно

Э.Бат-Үүл нарын урьдчилсан хэлэлцүүлэг болно

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 18-нд 11:00 цагт нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл болон Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр, Б.Чулуудай, нарын 10 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно.

Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн оны сүүлээр олны анхаарал татсан, төрийн албан тушаалтанд холбогдох зарим хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Үүнд:

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл,
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун,
  • Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга,
  • Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од,
  • Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг,
  • “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал

нар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж,

зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалагдах шүүхэд шилжүүлсэн байна.