“Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” нэрийн дор өрнүүллээ. Энэ оны 4 сарын нэгнээс 5 сарын 15-ныг хүртэл үргэлжилсэн тус аяны бас нэг онцлог нь “Бүтээлч” байдал болохыг сар гаруйн турш өрнөсөн ажлуудаас харж болохоор байна.
Орон даяар мод модон материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг хамруулан стандарт, галын аюулгүй байдал зэрэг сэдвээр үзүүлэх сургалт зохион байгуулж, бүгд нэгдэн нийгэмд тустай “хөдөлмөр эрхлэв”.
Улаанбаатар хотод л гэхэд МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын санаачлагаар долоон мод модон материалын захын 150 гаруй ажилтан Туул гол орчмыг цэвэрлэн, 3.5 тонн хур хогоос салгажээ. Мөн тэд ирэх намар 2000 ширхэг мод тарихаар төлөвлөсөн байна.
“Иргэдийн ухамсар-эрүүл хоггүй орчинд амьдарцгаая” сэдэвт хог цэвэрлэх аяныг зохион байгуулж нийтийн эзэмшлийн зам, талбай, далан сувгийг цэвэрлэн, үхсэн малын сэг зэмийг устган ариутгал халдваргүйтгэл хийв. Зөвхөн Хэрлэн голын дагуугаас л гэхэд 473 малын сэг зэм, 2118.4 тонн хог хаягдлыг цэвэрлүүлсэн байна.
Үүний зэрэгцээ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийн, ойн түймрээс сэргийлэх, хориотой үед ан агнуур агнахгүй байх талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг өгч ажиллажээ.
Энэхүү шалгалтын явцад 23 зөрчил илрүүлэн, ан агнуурын хориотой үед агнасан 2 цагаан зээр, 626 ширхэг загасыг хураан авсан байна.
Энэ мэтчлэн МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” аяныг амжилттай зохион байгуулж, улсын хэмжээнд 45 нэр төрлийн 312 ажлыг хийж гүйцэтгэснээр “Бүтээлч” тодотголтой аян амжилттай өндөрлөлөө.