Үхсэн малын 500 кг мах хадгалж байжээ!

uhsen-maliin-mah
Үхсэн малын 500 кг мах хадгалж байжээ!

Өвөлжилт, хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол ихэсч байгаатай холбоотой үхсэн малын мах худалдан авах, худалдаалагдах, бэлтгэн нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж зорилгоор Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 04/89 дугаартай урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх явцад

үхсэн малын мах хадгалж байсан нэг иргэний зөрчлийг илрүүлж, нийт 500 кг махыг хураан авч эзнийг байлцуулан Өлгий хогийн цэгт шатааж устган, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу 500 000 /таван зуун мянган/ төгрөгийн шийтгэвэр ногдуулж барагдуулав.