Өмнөговь аймгийн Ханбогд сумын хүндэт иргэн шалгарлаа.
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын Тамгын газраас Дэлхийн хошой аварга даамчин С.Мөнх-Оргил хүүг хүндэт иргэнээр тодруулсан байна.
Тэрбээр 100 буудалт даамын төрлөөр дэлхийн хоёр, тивийн гурав, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга болж, нийт 52 алт, 24 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн аж.