more

Social Media

Адууны тамганы утга учир

Адууг тамгалахад зориулсан урт иш бүхий төмөр хэрэгсэл бөгөөд морины соёлын чухал нэг бүрэлдэхүүн юм. Адууны тамга нь монгол овог аймгийн гарал үүсэл, шашин шүтлэг, хаадын угсаа залгамжлалтай шууд холбогддог. Өмчийн ялгааг илэрхийлэх урт удаан жилийн түүхтэй адууны тамганууд нь гүнзгий утга агуулгатай. Эрдэмтэн судлаачид 1000 гаруй янзын тамга дүрсийг Монголын өргөн уудам нутаг дээрх …

18993_9142234
Адууг тамгалахад зориулсан урт иш бүхий төмөр хэрэгсэл бөгөөд морины соёлын чухал нэг бүрэлдэхүүн юм. Адууны тамга нь монгол овог аймгийн гарал үүсэл, шашин шүтлэг, хаадын угсаа залгамжлалтай шууд холбогддог. Өмчийн ялгааг илэрхийлэх урт удаан жилийн түүхтэй адууны тамганууд нь гүнзгий утга агуулгатай.
Эрдэмтэн судлаачид 1000 гаруй янзын тамга дүрсийг Монголын өргөн уудам нутаг дээрх хад чулуунуудаас олж илрүүлсэн бөгөөд нүүдэлчдийн соёл, итгэл бишрэл, бэлгэдэл ихэд шингэсэн байдаг. Хамжлагат нийгмийн үед ноёд баячууд адуу малдаа дардаг дүрсийг “тамга”, жирийн эгэл ардууд адуугаа тамгалах эрх авч малдаа дардаг дүрсийг “тэмдэг” хэмээн нэрлэж байв. Тамгыг халаан улайсгаж адууны гуянд дарж үлдээдэг. Монголчуудын адууны тамгаа сонгох, уламжлуулах, тамга салгах ёсон нь нарийн дэг жаягтай ба одоогийн хэрэглэж буй тамганд эртний хаад язгууртны овгийн сүлд хадгалагдсан байдаг.
Хэнтий аймгийн Рашаан хаднаа 300 гаруй адууны тамганы дүрс сийлэгдэн үлдсэн нь судлаачдын анхаарлыг татсан бөгөөд чулуун зэвсгийн үеэс эхлээд дундад зуун хүртэлх үеийг хамарсан байдаг онцлогтой. Тамга хэмээх үгний “там” хэмээх язгуур нь “төөнөх, цоонох” гэсэн утга бүхий түрэг үг ажээ.

giingoo

giingoo

What to read next...

Comments

Comments

    Leave a Reply

    Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн