more

Social Media

АНУ-ын хар жагсаалтад орсон “Huawei”-н байдал хэцүүджээ

АНУ-ын технологийн томоохон компаниуд “Huawei”-д программ хангамж, эд анги нийлүүлэхээ зогсоолоо. Тухайлбал, “Intel”, “Qualcomm”, “Xilinx” зэрэг чип үйлдвэрлэгчид эцсийн шийдвэр гарах хүртэл “Huawei”-д нийлүүлэлт хийхгүй байхыг ажилтнууддаа үүрэг болгосон талаар эх сурвалж мэдээллээ. Мөн “Alphabet”-ийн “Google” компани “Huawei”-д техник хангамж болон программ хангамжийн зарим үйлчилгээ хүргэхээ зогсоосон гэсэн мэдээлэл гарсан юм. Өөрөөр хэлбэл “Google” компани …

491878_91384688

АНУ-ын технологийн томоохон компаниуд “Huawei”-д программ хангамж, эд анги нийлүүлэхээ зогсоолоо. Тухайлбал, “Intel”, “Qualcomm”, “Xilinx” зэрэг чип үйлдвэрлэгчид эцсийн шийдвэр гарах хүртэл “Huawei”-д нийлүүлэлт хийхгүй байхыг ажилтнууддаа үүрэг болгосон талаар эх сурвалж мэдээллээ.

Мөн “Alphabet”-ийн “Google” компани “Huawei”-д техник хангамж болон программ хангамжийн зарим үйлчилгээ хүргэхээ зогсоосон гэсэн мэдээлэл гарсан юм. Өөрөөр хэлбэл “Google” компани нийтэд нээлттэй ашиглуулж байгаа лицензээсээ бусад тохиолдолд “Huawei”-тай аливаа техник хангамж, программ хангамжийн бүтээгдэхүүнтэй холбогдсон бизнес хийхгүй юм байна. “Huawei”-ийн шинээр гаргах ухаалаг гар утаснууд БНХАУ-аас өөр газарт “Google Play Store”, “Gmail App” зэрэг түгээмэл хэрэглээний аппликэйшн, үйлчилгээнүүдэд нэвтрэх боломжгүй болох юм байна. Компаниуд ийм алхам хийж магадгүй таамаг байсан аж.

Учир нь “Huawei”-ийг БНХАУ-ын Засгийн газрын тагнуулын үүрэг гүйцэтгэж байгаа гэж Дональд Трампын Засаг захиргаа буруутгаж байна. Өнгөрсөн баасан гарагт АНУ тус компанийг хар жагсаалтдаа оруулсан юм.

service

service

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн