more

Social Media

АНХААР: Туул голд машин живжээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, "Хадтай" амралтын газраас Улаанбаатар чиглэлд Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын машин мөс цөмөрч усанд суусан байна. Налайх дүүргийн Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж таван зорчигчтой суудлын машиныг татан гаргажээ. Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын …

Туул голд машин живжээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, “Хадтай” амралтын газраас Улаанбаатар чиглэлд Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын машин мөс цөмөрч усанд суусан байна.

Налайх дүүргийн Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж таван зорчигчтой суудлын машиныг татан гаргажээ.

Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

sum.aimag.hot

sum.aimag.hot

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн