more

Social Media

Булган аймаг энэ намар 52.3 мянган тонн ургац хураажээ

Булган аймагт энэ намрын ургац хураалтын ажил дууслаа гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Аймгийн хэмжээгээр урьдчилсан дүнгээр 52,3 мянган тонн үр тариа хураасан байна. Нийтдээ 38,7 мянган га талбайгаас дунджаар 13,5 центнер ургац авлаа. Улаанбуудай 51,3 мянга, бусад үр тариа 1003 тонныг хураажээ. Нэгж талбайгаас 16,3-17,1 центнер ургац авсан Хангал, Сэлэнгэ сумын …

urgats-huraalt

Булган аймагт энэ намрын ургац хураалтын ажил дууслаа гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Аймгийн хэмжээгээр урьдчилсан дүнгээр 52,3 мянган тонн үр тариа хураасан байна. Нийтдээ 38,7 мянган га талбайгаас дунджаар 13,5 центнер ургац авлаа. Улаанбуудай 51,3 мянга, бусад үр тариа 1003 тонныг хураажээ.

Нэгж талбайгаас 16,3-17,1 центнер ургац авсан Хангал, Сэлэнгэ сумын тариаланчид энэ жилийн хувьд хамгийн өндөр ургац хураасанд тооцогдож байна.

Харин Хутаг-Өндөр сумынхан 17,4 мянган тонн үр тариа хурааж хамгийн арвин ургацтай байжээ.

sum.aimag.hot

sum.aimag.hot

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн