more

Social Media

Булган сум сар бүрийн 1-ний өдрийг “Машингүй өдөр” болгожээ

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын шийдвэрээр сар бүрийн 1-ний өдрийг “Машингүй өдөр” буюу дугуйтай өдөр болгон хэвшүүлэхээр болжээ. Энэ хүрээнд сумын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, дугуйн спортоор хичээллэгсдийг идэвхжүүлэх зорилгоор “Минжит булган" дугуйн холбоо байгууллаа. Тус холбооны даргаар сумын Нэгдсэн эмнэлгийн эрхлэгч Б.Батбаатар, нарийн бичгийн даргаар сумын Соёлын төвийн дарга Н.Мөнхдалай нар ажиллаж байна. Дугуйн холбооны нээлтийн үйл ажиллагаа болж, дугуйн спорт …

819e3b7b266708cc886ae0bd9e598451

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын шийдвэрээр сар бүрийн 1-ний өдрийг “Машингүй өдөр” буюу дугуйтай өдөр болгон хэвшүүлэхээр болжээ.

Энэ хүрээнд сумын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, дугуйн спортоор хичээллэгсдийг идэвхжүүлэх зорилгоор “Минжит булган” дугуйн холбоо байгууллаа.

Тус холбооны даргаар сумын Нэгдсэн эмнэлгийн эрхлэгч Б.Батбаатар, нарийн бичгийн даргаар сумын Соёлын төвийн дарга Н.Мөнхдалай нар ажиллаж байна. Дугуйн холбооны нээлтийн үйл ажиллагаа болж, дугуйн спорт сонирхогчид 30 гаруй км зайд дугуйн аялал хийжээ. Цаашид сумын хэмжээнд дугуйны хэрэглээг нэмэгдүүлж, иргэдийг дугуй унаж хэвшихийг албаныхан уриалав.

jargaltai

jargaltai

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн