more

Social Media

Гал түймрийн аюулаас гурван хүнийг аварчээ

2019 оны нэгдүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 04:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн 9-р багт айлын гэр шатаж байсныг шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар харснаар галыг унтраажээ. Тэд дотор нь унтаж байсан 76 настай өндөр настан Х, түүний охин А, Э …

2019 оны нэгдүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 04:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн 9-р багт айлын гэр шатаж байсныг шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар харснаар галыг унтраажээ.

tsagdaa
Цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар

Тэд дотор нь унтаж байсан 76 настай өндөр настан Х, түүний охин А, Э нарын амь насыг галын аюулаас аварсан байна.

ger-shatjee
Гал үүрийн 04:00 цаг орчимд гарчээ

Иргэн Ц: /Өндөр настны охин/ Шөнийн 04:00 цагийн орчимд гал гарч байхыг нь хоёр цагдаа хараад гэр дээр нь гарч галыг унтраан дотор нь унтаж байсан манай ээж /хэвтэрт байдаг/ болон миний төрсөн дүүгийн хоёр хүүхдийн амь насыг болон эд хөрөнгийг галд шатахаас аварсанд маш их баяртай байна гээд талархал илэрхийллээ.

mongolia.service

mongolia.service

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн