more

Social Media

Зургадугаар сар хүртэл загас агнахыг хориглолоо

Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 15-ыг хүртэл загас агнахыг хориглолоо. Энэ үе бол загасны үржлийн үе юм. Загас үржлийн үедээ маш олон тооны түрс шахдаг ч мянгаас нэг нь л жараахай болдог. Мөн үржлийн үед нь загас агнавал тухайн төрөл зүйл устах хүртэл аюул учирдаг тул энэ үеэр …

загас

Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 15-ыг хүртэл загас агнахыг хориглолоо. Энэ үе бол загасны үржлийн үе юм.

Загас үржлийн үедээ маш олон тооны түрс шахдаг ч мянгаас нэг нь л жараахай болдог. Мөн үржлийн үед нь загас агнавал тухайн төрөл зүйл устах хүртэл аюул учирдаг тул энэ үеэр загасчлалд хорио тогтоодог байна.

Хэрэв хориглосон хугацаанд загас агнасан тохиолдолд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх эсвэл барьсан загасны төрлөөс хамаараад өөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг байна.

discovery.mongolia

discovery.mongolia

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн